Gran Turismo World Series 2025 – албан ёсоор зарлагдлаа

by Саруул Батболд
0 comments

PlayStation компаниас Gran Turismo 7 тоглоомын дэлхийн хэмжээний цахим спортын цуврал тэмцээн болох Gran Turismo World Series 2025-ыг зарлалаа.

Онлайн шалгаруулалт ба тэмцээний бүтэц

Тэмцээнд оролцохыг хүссэн бүх тоглогчид PS Plus гишүүнчлэлтэй байх шаардлагатай. Шалгаруулалт хоёр төрлөөр явагдана:

  • Үндэстнүүдийн цом (Nations Cup) – тоглогч өөрийн орны төлөө уралдана.
  • Үйлдвэрлэгчдийн цом (Manufacturers Cup) – тоглогч өөрийн дуртай автомашин үйлдвэрлэгчийн нэрийн өмнөөс өрсөлдөнө.

Онлайн шалгаруулалтын хуваарь

  • Үйлдвэрлэгчдийн цом – 4-р сарын 2-ноос 4-р сарын 19 хүртэл
  • Үндэстнүүдийн цом – 4-р сарын 23-наас 5-р сарын 10 хүртэл

LAN тэмцээний тов

Шалгарсан шилдэг тоглогчид дараах LAN тэмцээнүүдэд оролцоно:

  • Эхний шат – Лондон, Их Британи | 6-р сарын 7
  • Хоёрдугаар шат – Берлин, Герман | 9-р сарын 20
  • Гуравдугаар шат – Лос-Анжелес, АНУ | 11-р сарын 8
  • World Final – Фүкүока, Япон | 12-р сарын 20-21

Тэмцээний бүх шатны тоглолтууд Gran Turismo-ийн албан ёсны вэбсайт болон YouTube сувгаар шууд дамжуулагдана.

You may also like

Leave a Comment