Gen.G HLE-ийг хожиж, Worlds 2025-ийн хагас шигшээд шалгарлаа

by Саруул Батболд
2 comments

2025 оны Worlds тэмцээний плей-офф шат эхэллээ. Өнөөдөр, 10-р сарын 28-нд League of Legends-ийн Worlds 2025 тэмцээний плей-офф үе шат албан ёсоор эхэлсэн юм. Эхний ¼ шигшээд БНСУ-ын багууд болох Gen.G болон Hanwha Life Esports (HLE) хүч үзлээ.

Gen.G баг 3:1 харьцаагаар ялалт байгууллаа. Энэхүү ялалтаар Gen.G баг тэмцээний анхны хагас шигшээд шалгарсан баг болж, дараагийн шатанд KT Rolster болон CTBC Flying Oyster багуудын ялсантай тоглох эрхтэй болсон.

Харин Hanwha Life Esports тэмцээнийг 5–8 дугаар байранд орж, 300 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Worlds 2025 тэмцээн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9-ныг хүртэл үргэлжилнэ. Тэмцээний тоглолтууд Хятад улсын Чэнду, Шанхай, Бээжин хотуудад явагдаж байгаа бөгөөд нийт 5 сая ам.долларын шагналын сантай.

You may also like

2 comments

Джиджек 10 сар 29, 2025 - 17:07

Gen.G үнэхээр хүчтэй тоглолоо, бахархаж байна

Reply
Менгасир 10 сар 29, 2025 - 17:18

Хагас шигшээ сонирхолтой болно гэж найдаж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй