15
Epic Games Korea албан ёсоор мэдээлснээр, Fortnite тоглоомын Icon Series цувралд Английн “Тоттенхэм” клубийн ахлагч, Өмнөд Солонгосын алдарт хөлбөмбөгчин Сон Хин Мин-ийн дүр (skin) 6-р сарын 21-нд нэмэгдэхээр болжээ.
Хөлбөмбөгчдийн цувралд тав дахь skin
Ингэснээр Сон Хин Мин нь Fortnite-ийн Icon Series-ийн тав дахь хөлбөмбөгч skin болж байна. Өмнө нь дараах одууд тус цувралд орсон:
- Гарри Кейн
- Марко Ройс
- Неймар
- Лионель Месси
Epic Games-ийн энэхүү цуврал нь дэлхийд алдартай уран бүтээлч, тамирчин, стример зэрэг олон нийтийн соёлд нөлөө бүхий хүмүүсийн дүрийг тоглоомд албан ёсоор нэмдэг онцлогтой.