Fortnite тоглоомд найруулагч Квентин Тарантиногийн алдарт “Pulp Fiction” кинотой хамтарсан шинэ контент нэмэгдлээ.
Тоглогчид Винсент Вега (Жон Траволта) болон Жулс Уиннфилд (Сэмюэл Л. Жексон) нарын дүрийг (skin) авах боломжтой болсон байна. Уг дүрүүдийг тус бүрийг нь 1200 V-bucks-оор, эсвэл бусад сэдэвчилсэн зүйлс багтсан багцыг 2500 V-bucks-оор худалдан авах боломжтой.
Шинэ багцад багтсан онцлох зүйлс:
- Дүрүүд: Винсент Вега ба Жулс Уиннфилд.
- Хамтарсан хөдөлгөөн (Emote): Жон Траволта, Ума Турман нарын кинонд бүжиглэдэг алдарт бүжгийг дуурайсан хос эмоци багтсан байна.
- Багцын үнэ: Сэдэвчилсэн бүх зүйлсийг багтаасан цуглуулга 2500 V-bucks-ын үнэтэй.
Энэ нь Тарантиногийн бүтээлүүдтэй хийж буй анхны хамтын ажиллагаа биш юм. Өнгөрсөн 12 дугаар сард “Kill Bill” киноноос сэдэвлэсэн “Yuki’s Revenge” богино хэмжээний кино гарсан бол өнгөрсөн долоо хоногт “Bleach” анимэтэй хамтарсан кроссовер эхэлсэн билээ.