Fnatic баг Heroic-ийг орлож, CS2-ын BLAST Open London 2025 тэмцээнд оролцоно. Энэ тухайг тэмцээний зохион байгуулагч Blast сошиал хуудсаараа мэдэгджээ.
Heroic бүрэлдэхүүний өөрчлөлтөөс болж оролцох боломжгүй болсон. Тухайн баг VRS-ийн дагуу урилга авсан эхний 5 тоглогчоос дор хаяж 3-ыг нь оролцуулах ёстой гэсэн дүрмийг хангаж чадаагүй юм.
Бусад солилцоонууд
BLAST Open Fall 2025-тэй холбоотойгоор хэд хэдэн өөрчлөлт гарсан:
- The MongolZ визнэгт асуудлаас болж Team Liquid-ээр солигдсон
- Aurora хувийн шалтгаанаар оролцохгүй бөгөөд Imperial-ээр солигдсон
BLAST Open London 2025 нь 8-р сарын 27–9-р сарын 7-нд болно. Шагналын сан нь 330 мянган ам.доллар.