Кибер спортын Fnatic байгууллага тоглоомын удирдлага үйлдвэрлэгч Void Gaming-тэй хамтран ажиллахаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багийн брэнд өнгө төрхийг шингээсэн GENESIS цувралын контроллер худалдаанд гарахаар болжээ.
Контроллерын урьдчилсан захиалга 1-р сарын 15-нд эхэлнэ. GENESIS нь мэргэжлийн тоглогчдод зориулагдсан бөгөөд стандарт загваруудтай харьцуулахад хэд хэдэн техникийн давуу талтай:
- Мэдээлэл дамжуулах хурд (Polling rate): 2000 Гц.
- TMR стикүүд: Стик өөрөө хөдлөх (drift) асуудлаас бүрэн сэргийлэх тусгай технологи.
- Товчлуурууд: “Хулганы товшилт” (mouse click) механизм ашигласан тул хоромхон зуурт хариу үйлдэл үзүүлнэ.
- Нэмэлт товчлуурууд: Стандарт контроллероос 10-аар илүү товчлууртай.
Fnatic-ийн хувилбараас гадна Японы кибер спортын ZETA DIVISION брэндэд зориулсан ногоон өнгөтэй хувилбарыг мөн танилцуулсан байна.