FISSURE PLAYGROUND 2 тэмцээний эцсийн багууд тодорлоо

by Саруул Батболд
0 comments

FISSURE PLAYGROUND 2 — CS цахим спортын тэмцээний зохион байгуулагчид оролцогч багуудыг эцсийн байдлаар зарлалаа. Өмнө нь зарлагдсан 12 багийн хамт Legacy, paiN Gaming, Heroic болон Lynn Vision Gaming тэмцээнд нэгдэж байна.

Тэмцээн Сербийн Белград хотод 9-р сарын 12-ноос 21-ний хооронд зохиогдох бөгөөд нийт 500 мянган ам.долларын шагналын сангийн төлөө FaZe Clan, The Mongolz, Team Falcons, Virtus.pro зэрэг дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө.

Өмнөх FISSURE PLAYGROUND 1 — CS тэмцээн сар гаруйн өмнө мөн Белград хотод болж, TYLOO баг Astralis багийг финалд ялж 450 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний аварга болж байсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй