League of Legends-ийн “First Stand Tournament 2026” тэмцээний бүс нутгийн сонгон шалгаруулалт дуусаж, оролцох багуудын нэрс болон хэсгийн шатны сугалаа албан ёсоор тодорлоо. Уг тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-наас 22-ны хооронд Бразилын Сан-Паулу хотод зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн тэмцээнд нийт 8 баг өрсөлдөнө. Энэ улиралд LCK болон LPL лигүүд тус бүр хоёр эрх авсан бол бусад бүс нутгууд нэг нэг эрхтэйгээр оролцож байна.
Оролцох багууд:
- Gen.G Esports — LCK Cup 2026-ийн аварга
- FEARX — LCK Cup 2026-ийн финалист
- Bilibili Gaming — LPL Split 1-ийн аварга
- JD Gaming — LPL Split 1-ийн финалист
- G2 Esports — LEC Versus-ийн аварга
- LYON — LCS Lock-In-ийн аварга
- LOUD — CBLOL Cup-ийн аварга
- Secret Whales — LCP Split 1-ийн аварга
Сугалааны үр дүнгээр багууд хоёр хэсэгт хуваагдсан байна.
А хэсэг:
- Bilibili Gaming (Хятад)
- FEARX (Солонгос)
- G2 Esports (Европ)
- Secret Whales (Номхон далайн бүс)
В хэсэг:
- Gen.G Esports (Солонгос)
- JD Gaming (Хятад)
- LYON (Хойд Америк)
- LOUD (Бразил)
Хэсэг бүрээс хамгийн шилдэг хоёр баг плей-оффын шатанд шалгарах бөгөөд тэмцээний бүх тоглолт “BO5” (таван үеэс гурав хожих) форматаар явагдах юм.