League of Legends-ийн энэ оны анхны томоохон олон улсын тэмцээн болох “First Stand Tournament”-д бүс нутгаа төлөөлөн оролцох багуудыг тодруулах таван тэмцээн 3 дугаар сарын 1-нд өндөрлөлөө.
Одоогоор тэмцээнд оролцох найман багийн зургаа нь тодорхой болоод байна. Харин Хятадын (LPL) бүсээс хэн оролцох нь одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд тус бүсийн төлөөлөгчид 3 дугаар сарын 7-нд тодорхой болох юм.
First Stand Tournament-д оролцох нь баталгаажсан багууд:
- Gen.G Esports — LCK Cup 2026 (Өмнөд Солонгос)
- FEARX — LCK Cup 2026 (Өмнөд Солонгос)
- LYON — LCS 2026 Lock-In (Хойд Америк)
- LOUD — CBLOL Cup 2026 (Бразил)
- G2 Esports — LEC Versus (Европ)
- Secret Whales — LCP 2026 Split 1 (Номхон далай)
“First Stand Tournament 2026” тэмцээн 3 дугаар сарын 16-наас 22-ны хооронд Бразилын Сан-Паулу хотод зохион байгуулагдах болно.