FaZe Clan Liquid-ийг IEM Cologne 2025 тэмцээнээс хаслаа

by Саруул Батболд
0 comments

Германд үргэлжилж буй IEM Cologne 2025 тэмцээний B хэсгийн доод шатны тоглолтод Финн “karrigan” Андерсен тэргүүтэй FaZe Clan баг Team Liquid-ийг 2:0 харьцаатайгаар хожлоо.

FaZe Clan Mirage (13:6) болон Ancient (13:2) дээр тоглолтыг бүрэн хяналтдаа авч, илт давуу байдал харуулсан юм. Үүний үр дүнд Team Liquid баг тэмцээнийг 13–16-р байраар дуусгаж, $10,000-ийн шагнал хүртэн гэртээ харилаа.

FaZe Clan дараагийн шатанд Team Spirit болон Aurora Gaming багуудын ялагдагчтай тоглоно. Нийт $1 саяын шагналын сантай энэхүү нэр хүндтэй тэмцээн 8-р сарын 3 хүртэл үргэлжилнэ.

You may also like

Leave a Comment