Fatal Fury: COTW – EWC 2025 тэмцээний шагналын сан, урилгууд ба форматыг танилцуулав

by Саруул Батболд
2 comments

Esports World Cup (EWC) Foundation нь Fatal Fury: City of the Wolves тулаант тоглоомоор зохиогдох Esports World Cup 2025 тэмцээний шагналын сан, урилгуудын бүтэц болон форматыг албан ёсоор танилцууллаа. Энэ тухайгаа тус байгууллага өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Шагналын сан – $1 сая ам.доллар

Урилгаар оролцох тоглогчид:

  • EVO Japan 2025 – хамгийн шилдэг 2 тоглогч
  • Brussels Challenge 2025 – хамгийн шилдэг 2 тоглогч
  • Combo Breaker 2025 – хамгийн шилдэг 3 тоглогч
  • Battle Arena Melbourne 2025 – хамгийн шилдэг 2 тоглогч
  • Headstomper 2025 – тэмцээний аварга
  • CEO 2025 – хамгийн шилдэг 3 тоглогч
  • Hessen Crash XXII – тэмцээний аварга
  • City of the Cream Live – тэмцээний аварга
  • SCS 2025 Бээжин – тэмцээний аварга

Формат:

  • Тэмцээнд оролцох тоглогчдыг 4 бүлэгт хувааж, BO3 форматаар хоёр өдрийн турш тоглолт хийнэ.
  • Бүлэг бүрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн 2 тоглогч плей-оффт шалгарна.
  • Плей-офф шат нь first-to-5 форматаар, single-elimination зарчмаар явагдана.

Esports World Cup 2025: Fatal Fury – City of the Wolves тэмцээн 2025 оны 7-р сарын 10-12-ны хооронд Саудын Арабын Рияд хотод болно.

You may also like

2 comments

Менгли 4 сар 25, 2025 - 11:45 am

Шагнал болон форматыг аль хэдийн зарласан нь үнэхээр сайхан байна! Би гайхалтай тулаануудыг хүлээж байна

Reply
Найр 4 сар 25, 2025 - 12:21 pm

Fatal Fury дахин олны анхаарлын төвд байна! Хэн нь ялалт байгуулах нь сонирхолтой байх болно

Reply

Leave a Comment