12
Fighting төрлийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох EVO Japan 2025-ын бүртгэл дуусаж, оролцогчдын албан ёсны тоо зарлагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Street Fighter 6 тоглоом түүхэнд байгаагүй хамгийн олон бүртгэлтэй төрөл боллоо.
Оролцогчдын тоо (2025 оны байдлаар):
- Street Fighter 6 – 6536 хүн
- Энэ нь өмнөх жилийнхээс 1447-оор илүү бөгөөд тэмцээний түүхэн дээд амжилт
- Tekken 8 – 960 хүн
- Харин энэ нь өмнөх жилээс 287 оролцогчоор бага үзүүлэлт юм
Тэмцээний төрөлд энэ жил Fatal Fury: City of Wolves болон Mortal Kombat 1 багтаагүй байна.
EVO Japan 2025 хаана, хэзээ?
- 2025 оны 5-р сарын 9–11-нд
- Япон улсын Токио хотод, Tokyo Big Sight East Exhibition Halls танхимд болно