Esports World Cup 2026 тэмцээний Tekкен 8 төрлийн эрхийн хуваарилалт тодорхой боллоо

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup 2026 тэмцээний хүрээнд Tekken 8 төрлийн тэмцээн зохион байгуулагдахаар боллоо. Уг тэмцээн 2026 оны 8-р сарын 4-нөөс 7-ны хооронд Саудын Арабын Эр-Рияд хотод явагдана. Нийт 32 тоглогч 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.

EWC 2025 оны аварга Лим “Ulsan” Су Хун нь Tekken World Tour (TWT) 2025-ын шилдэг наймд багтсан тул эрхийн хуваарилалтад дараах зохицуулалтыг хийсэн байна:

  • EWC-ийн одоогийн аварга: 1 эрх (Ulsan).
  • Tekken World Tour 2025 Global Finals: 8 эрх.
  • EVO Japan: 4 эрх.
  • EVO (Las Vegas): 4 эрх.
  • EWC Last Chance Qualifier (LCQ): 4 эрх.
  • Combo Breaker (TWT Master Event): 3 эрх.
  • SOOP Super Tournament (TWT Master Event): 3 эрх.
  • The Mixup (TWT Master Event): 3 эрх.
  • Дараа зарлагдах: 2 эрх.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй