Esports World Cup 2025: Шагналын сан 70 сая ам.долларт хүрлээ

by Саруул Батболд
0 comments

EWC Foundation албан ёсоор зарласнаар Esports World Cup 2025 (EWC 2025) тэмцээний нийт шагналын сан 70 сая ам.доллар болж өссөн байна. Энэ нь өмнөх жилийнхээс 10 сая доллараар илүү үзүүлэлт юм.

Тэмцээн 2025 оны 7-р сарын 7–ноос 8-р сарын 25 хүртэл Саудын Арабын Эр-Рияд хотод зохиогдоно.

Шагналын сангийн хуваарилалт:

  • $38 сая – EWC-ийн бүх төрлийн тэмцээнд оролцогчдод
  • $27 сая – Club Championship ангилалд оноогоороо тэргүүлсэн клубүүдэд
  • $450 мянга – Тоглоом бүрийн хамгийн үнэ цэнтэй тоглогчид (MVP)
  • $5 сая – Урьдчилсан шатны шалгаруулах тэмцээнүүдэд зориулагдана

EWC 2025 нь дэлхийн хэмжээний хамгийн том киберспортын цувралуудын нэг болж буй бөгөөд дэлхийн шилдэг клуб, тоглогчид өөрсдийн ур чадвараа сорих болно.

You may also like

Leave a Comment