Esports World Cup 2025-д Starcraft II нэмэгдэж, нийт 25 төрлийн тоглоом оролцоно

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup (EWC) сангаас 2025 оны дэлхийн цахим спортын цомын сүүлчийн төрлийг албан ёсоор зарлалаа — энэ нь алдартай стратегийн тоглоом болох Starcraft II байв. Зарлалыг EWC-ийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан хийжээ.

Ингэснээр энэ зун Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports World Cup 2025-ийн 25 төрлийн тэмцээний жагсаалт бүрэн батлагдлаа:

  • Honor of Kings
  • Call of Duty: Warzone
  • Call of Duty: Black Ops
  • Free Fire
  • Street Fighter 6
  • Dota 2
  • Counter-Strike 2
  • PUBG Mobile
  • PUBG
  • Tekken 8
  • Rainbow Six Siege
  • EA Sports FC
  • Apex Legends
  • Overwatch 2
  • Mobile Legends: Bang Bang (эрэгтэй болон эмэгтэй тэмцээн)
  • Шатар
  • Crossfire
  • Rennsport (уралдааны симулятор)
  • Fatal Fury: City of Wolves
  • Rocket League
  • League of Legends
  • Valorant
  • Teamfight Tactics
  • Starcraft II

Тэмцээний төрөлд нэмэгдээгүй цорын ганц өмнөх жилийн тоглоом бол Fortnite юм.

Esports World Cup 2025 нь 2025 оны 7-р сарын 7–ноос 8-р сарын 25 хүртэл Эр-Риядад зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг тоглогчид, багууд аваргын төлөө өрсөлдөх болно.

You may also like

Leave a Comment