Esports-ийн шууд дамжуулалт 2025 оны 2-р улиралд эрчимтэй өсөв: Stream Hatchet тайлан

by Саруул Батболд
0 comments

Stream Hatchet байгууллага 2025 оны 2-р улирлын шууд дамжуулалтын чиг хандлагын тайлангаа нийтэллээ. Тайланд дурдсанаар esports-ийн нийт үзэлт 6%-аар өсөж, 729 сая цаг үзэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 687 сая цагтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Энэхүү өсөлт нь тэмцээний тоо өмнөх оныхоос 37%-аар цөөрсөн (2024 оны 637 тэмцээнээс 2025 онд 404 болж буурсан) хэдий ч үзэгчдийн сонирхол суларч буураагүйг харуулж байна.

Үзүүлэлтээр тэргүүлсэн тэмцээнүүд
2025 оны 2-р улиралд хамгийн их үзэлттэй байсан гурван esports тэмцээн:

BLAST.tv Austin Major – 92 сая цаг

LCK-ийн 1, 2-р шат – 87 сая цаг

MPL Indonesia Season 15 – 75 сая цаг

Эдгээр гурван тэмцээн нь нийт esports-ийн үзэлт цагийн 35%-ийг бүрдүүлж, тухайн улирлын үзэлт өсөлтийн гол хүчин зүйл болсон байна. Мөн эдгээр тэмцээнүүд нь 2019 оноос хойших хамгийн их үзэлттэй 10 esports тэмцээний жагсаалтад багтжээ.

Жагсаалтыг 169 сая цагийн үзэлттэй League of Legends World Championship 2021 тэргүүлж байгаа бөгөөд дараагийн байруудыг мөн Worlds тэмцээнүүд эзэлсэн байна.

Co-streaming: Үзэлтийн өсөлтийн шинэ түлхүүр
2024 онд co-streaming (шууд дамжуулалтыг хамтран дамжуулах) нь esports-ийн үзэлтийн өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулж эхэлсэн. Харин 2025 оны 1-р улиралд co-streaming анх удаа албан ёсны шууд дамжуулалтаас илүү үзэгч татсан байна.

ohnePixel (Counter-Strike)

Caedrel (League of Legends)

Tarik (VALORANT) зэрэг стримерүүд co-streaming-ийн орон зайд манлайлж байна.

Статистик харьцуулалт:

50,000-аас дээш оргил үзэгчтэй co-streaming сувгууд: 50 (2024 онд 37)

Ижил үзүүлэлттэй албан ёсны esports сувгууд: 63 (2024 онд 76)

Түүнчлэн 2025 оны 2-р улиралд хамгийн өндөр зэрэглэлийн co-stream үзэгч татсан стример бол ohnePixel, тэрээр IEM Dallas тэмцээний үеэр 298,000 нэгэн зэрэг үзэгчтэй байсан байна.

Twitch-ийн зах зээлд эзлэх байр суурь буурав
Шууд дамжуулалтын нийт үзэлт 5%-иар өссөн хэдий ч Twitch платформ дараалсан дөрөв дэх удаагийн бууралтаа бүртгэж, зах зээлд эзлэх хувиа 4.6%-иар алдсан.

Зах зээлийн хуваарилалт (2025 Q2):

Twitch: 4.9 тэрбум цаг (54.2%)

YouTube Gaming: 2.2 тэрбум цаг (24.3%)

Kick: өсөлттэй яваа шинэ өрсөлдөгч – 5.5%-ийн өсөлт

Kick нь улиралд 1 тэрбум цаг үзэлтийн босгыг давах дөхөж байгаа бол Twitch зах зээлийн ноён оргил хэвээр байна.

Улирлын хамгийн их үзэлттэй тоглоомууд
Grand Theft Auto V – 515 сая цаг

League of Legends – 447 сая цаг

Counter-Strike – 369 сая цаг

VALORANT – 263 сая цаг

Бусад бүх тоглоомууд 200 сая цагийн үзэлтийн босгыг давж чадаагүй.

Бусад чиг хандлага
Non-gaming ангилал – Kick-ийн өсөлтөөр дэмжигдэж, 28%-иар өсч 1.59 тэрбум цаг үзэлттэй болов.

Battle Royale жанр – 23%-ийн уналт бүртгэгдсэн.

MMORPG – 28%-ийн өсөлттэй байна.

Хувийн стример үзүүлэлт:

zackrawrr – улирлын хамгийн их үзэлттэй стример (28.6 сая цаг). Тэрээр 6-р сард Twitch-ийн шууд дамжуулалтаа Kick дээр давхар цацаж эхэлжээ.

Emiru – хамгийн их үзэлттэй эмэгтэй стример (7.5 сая цаг).

You may also like

Leave a Comment