29
ESL-ийн зүгээс 2026 оны ESL Pro Tour Counter-Strike тэмцээний шинэчилсэн журмыг нийтэллээ. Эдгээр өөрчлөлтүүд нь өнгөрсөн улирлын санал хүсэлт дээр үндэслэгдсэн бөгөөд 2026 оноос эхлэн албан ёсоор мөрдөгдөнө.
Гол өөрчлөлтүүд:
- Техникийн ялагдал (Forfeit): Баг товлосон цагтаа ирээгүй эсвэл дүрэм зөрчсөн тохиолдолд автоматаар тухайн тоглолт эсвэл мап-д ялагдал хүлээнэ.
- Торгуулийн оноо: Нэг торгуулийн оноо (penalty point) тутамд шагналын сангийн 1%-ийг хасна. Энэхүү хасагдсан мөнгийг бусад багуудад хуваарилах бус, сайн үйлсийн аянд зарцуулахаар болжээ.
- Тэмцээнийг орхих: Хэрэв баг тэмцээний дундаас гарвал шагналын мөнгөө бүрэн алдахаас гадна ижил зэрэглэлийн (Tier) дараагийн тэмцээнд оролцох эрхээ хасуулна. (Wildcard урилгаар оролцогчдод хамаарахгүй).
- Цаг баримтлал (No-show): 15 минут хоцорвол нэг мап-д ялагдсанд тооцно. Дахин 15 минут (нийт 30 минут) хоцорвол цуврал тоглолтод бүрэн ялагдаж, дээр нь 5 торгуулийн оноо авна.
- Шударга тоглолт (Integrity-камер): Онлайн тэмцээний үеэр тоглогчид өөрийн тоглож буй орчин (дэлгэц, хулгана, гар) болон өрөөгөө камерт харуулах үүрэг хүлээж магадгүй.
- FACEIT Verified: Онлайн сонгон шалгаруулалт болон ESL Challenger League-д оролцохын тулд FACEIT-ийн баталгаажуулалт (Verification) заавал хийсэн байх шаардлагатай.
- ESL Challenger League-ийн урамшуулал: 2, 3 эсвэл 4 удаа цом хүртсэн багууд шууд ESL Pro League-д оролцох эрх хүртэлх томоохон урамшуулал авна.
- Хэвлэл мэдээллийн үүрэг: Мелиа өдөрлөг эсвэл гарын үсэг зурах үйл ажиллагааг тасалбал 10,000 ам.доллар хүртэлх торгууль + шагналын сангийн тодорхой хувийг хасна.
- Бусад торгууль: Ирсэн өдрөө бүртгүүлээгүй бол доод тал нь 2,000 ам.доллар, мандатаа гээвэл 500 ам.доллар, ESL-ийн эд хөрөнгийг сүйтгэвэл доод тал нь 500 ам.долларын торгууль ногдуулна.
Багийн бүрэлдэхүүн ба сэлгээ:
- Бүртгэлийн хугацаа: Тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэлдэхүүнээ эцэслэн батална.
- Яаралтай сэлгээ: Зөвхөн ESL-ийн шийдвэрээр, баталгаатай үндэслэлтэй үед зөвшөөрнө.
- Дасгалжуулагч: Тоглолтын мап хооронд тоглогчийг орлон тоглож болно.
- Олонхын дүрэм (Majority rule): Бүрэлдэхүүний олонхын дүрмийг зөрчвөл техникийн ялагдал хүлээнэ.