ESL-ийн CS2 “Мастерс” тэмцээн Катовице хотоос Краков руу шилжлээ

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2-ийн нэр хүндтэй “Мастерс” тэмцээн ирэх оноос шинэ байршилд зохиогдохоор болжээ. ESL-ийн зүгээс олон жил зохион байгуулж ирсэн тэмцээнийг Польшийн Катовице хотоос Краков руу шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Шинэ гэрийн эзэн — “Таурон Арена”

Тэмцээн нь 2026 оны 1-р сарын 27-ноос 2-р сарын 8-ны хооронд зохиогдох бөгөөд Краковын “Таурон Арена” нь шинэ байршил болно. Тус байгууламж нь ойролцоогоор 8 жилийн өмнө PGL Major тэмцээнийг хүлээн авсан туршлагатай томоохон ордон юм.

24 баг, 1.25 сая долларын төлөө

Энэ удаагийн “Мастерс”-т 24 шилдэг баг оролцож, 1.25 сая ам.долларын шагналын сантай өрсөлдөх юм. ESL-ийн мэдээлснээр Краков хоттой урт хугацааны түншлэл байгуулсан тул тэмцээн тус хотод байнга зохиогдох боломж бүрдэж байна.

Өмнөх аваргууд

Сүүлд болсон Катовице Мастерс тэмцээнд Team Vitality аварга болж, Team Spirit багийг финалд 3:0 харьцаагаар ялсан билээ.

You may also like

Leave a Comment