Саудын Арабын нийслэл Эр-Риядад 2025 оны 8-р сарын 20–24-нд Esports World Cup 2025 тэмцээн Counter-Strike 2 тоглоомоор зохион байгуулагдана. Тэмцээнд Team Spirit, Natus Vincere, Virtus.pro, Team Falcons зэрэг шилдэг багууд оролцоно.
Тэмцээн single-elimination форматаар явагдах бөгөөд бүх 16 баг хоёр ялалт хүртэлх цувралаар тоглож, нийт $1.25 саяын шагналын сангийн төлөө өрсөлдөнө. Мөн гуравдугаар байрны тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Шагналын сангийн хуваарилалт:
- 1-р байр: $500,000 + 1000 EWC оноо
- 2-р байр: $230,000 + 750 оноо
- 3-р байр: $130,000 + 500 оноо
- 4-р байр: $70,000 + 300 оноо
- 5–8-р байр: тус бүр $40,000 + 200 оноо
- 9–16-р байр: тус бүр $20,000