Dota 2-ын хөгжүүлэгчид Muerta баатрын нэгэн алдааг засах гэж оролдоод, харин ч эсрэгээрээ түүний чухал авьяас чадварыг үндсэн баатар дээр нь ажиллагаагүй болгосон тухай Team Spirit багийн шинжээч Марк “sikle” Лерман мэдээллээ.
Уг асуудал 2026 оны 1-р сарын 31-нд гарсан шинэчлэлийн дараа үүссэн байна. Уг патчаар Muerta-ийн 15-р түвшний +55 хохирол (damage) өгөх бонус нь иллюзи (illusion) дээр бүрэн хүчээрээ үйлчилдэг байсныг зассан юм. Гэвч энэхүү өөрчлөлт нь үндсэн баатар дээрээ сөрөг нөлөө үзүүлж, түүний пассив чадвар болох Gunslinger идэвхжих үед нэмэлт хохирол нь хоёр байны зөвхөн нэгт нь л тооцогддог болжээ. Өөрөөр хэлбэл, хоёр дахь суманд талантын нэмэлт хохирол орохгүй байна гэсэн үг.
“Нэг зүйлийг засах гэж байгаад нөгөөг нь эвддэг” Valve-ийн хуучин заншил ийнхүү Muerta-г тоглолтын явцад сулруулж орхилоо. Одоогоор Valve компани энэхүү алдааг засах талаар ямар нэгэн албан ёсны тайлбар эсвэл нэмэлт патч гаргаагүй байна.