Цуурхал: FaZe Clan-ий CS2-ын бүрэлдэхүүнд “ash” нэгдэж магадгүй

by Саруул Батболд
0 comments

CS2-ын шинжээч, дасгалжуулагч Дмитрий “hooch” Богданов өөрийн Telegram сувгаараа дамжуулан Эшли “ash” Батти FaZe Clan-ий дасгалжуулагч болж магадгүй талаар мэдээллээ.

Гэхдээ шинжээчийн үзэж буйгаар, ийм чадварлаг дасгалжуулагч ирсэн ч тоглогчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр багийг эргэн дээд түвшинд гаргах боломжгүй гэнэ. Дмитрий “hooch” Богданов: “FaZe + ash (цуурхлаар)! Хэрэв энэ үнэн бол маш том нүүдэл болно. ‘ash’ бол одоогоор ямар ч багийн хувьд маш том олз, эрэлттэй мэргэжилтэн. Гэхдээ ийм шидтэн байлаа ч бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийхгүй бол амжилтад хүрэхгүй” хэмээн бичжээ.

Сануулахад, Филип “NEO” Кубски 2026 оны 3-р сарын 16-нд FaZe Clan-ий дасгалжуулагчийн суудлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрээр 2023 оны 7-р сараас хойш багийг удирдсан бөгөөд түүний удирдлага дор FaZe Clan IEM Sydney 2023, CS Asia Championships 2023 болон IEM Chengdu 2024 тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн баг нь түүнтэй хамт Копенгаген (2024), Шанхай (2024) болон Будапешт (2025) гэсэн гурван ч Мэйжор (Major) тэмцээний финалд шалгарч, мөнгөн медаль хүртэж байв. Дасгалжуулагчийн замналаа эхлэхээс өмнө Кубски нь мэргэжлийн тоглогч байсан бөгөөд Virtus.pro багийн бүрэлдэхүүнд EMS One Katowice 2014 дэлхийн аварга болж байсан домогт тамирчин билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй