Counter-Strike 2-д Valve-аас томоохон шинэчлэлт гаргалаа — мап, хөдөлгөөний систем шинэчлэгдэв

by Саруул Батболд
0 comments

Valve компани Counter-Strike 2-д том хэмжээний шинэчлэлт хийснээ Steam платформын албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Шинэ хувилбарт зураглал, мап, тоглолтын механик зэрэг олон зүйл дээр өөрчлөлт орсон байна.

Шинэ хөдөлгөөний систем — AnimGraph2

Шинэчлэлтийн хамгийн гол хэсэг нь AnimGraph2 системд шилжсэн явдал юм. Энэ нь:

  • Тоглогчийн 1-р биеийн хөдөлгөөний дүрслэлийг илүү байгалийн болгов
  • Тоглоомын доторх тахиа хүртэл шинэ хөдөлгөөнтэй болсон
  • Хөдөлгөөнтэй үед учруулах хохирлын тооцооллыг сайжруулсан
  • Бууны сумыг солих, дүүргэх үйлдэл дээр засвар хийсэн

Дуу, график болон мап дээр орсон өөрчлөлтүүд

  • Дууны систем шинэчлэгдэж, surf хөдөлгөөнд зориулсан эффект нэмэгдсэн
  • Тоглогчийн дууны хэмжээг тусад нь тохируулах боломж сайжруулсан
  • Overpass: B цэг дээр хагардаг шил нэмэгдсэн, объектуудын байрлалыг өөрчилсөн
  • Train: A ба B цэгт шинэ хоргодох цэгүүд нэмэгдсэн, гэрэлтүүлэг шинэчлэгдсэн
  • Inferno: Сүмийн цонхнуудыг нээлттэй болгож, зарим гарцын өргөн, хэлбэрийг өөрчилсөн

Өмнөх шинэчлэлийн тухай

Сануулахад, хоёр долоо хоногийн өмнө гарсан шинэчлэлт нь Premier горимын гуравдугаар улирлыг эхлүүлж, хулгайд алдсан эд зүйлсийг буцаах функц нэмж байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй