28
Supercell компани 2025 оны Clash of Clans World Championship тэмцээний албан ёсны бүтэц, шалгаруулалтын хэлбэрийг танилцууллаа.
Шагналын сантай 8 багийн тулаан
Энэ жилийн аваргын төлөө нийт 8 баг өрсөлдөнө. Шалгаруулалт дараах байдлаар хийгдэнэ:
- 5 онлайн сарын тэмцээн – тэмцээн тус бүрийн шагналын сан: 39,000 ам.доллар
- 1 БНХАУ-ын бүсийн Lower Town Halls урьдчилсан шат – 49,800 ам.долларын шагналын сантай
- 1 LCQ (Last Chance Qualifier) тэмцээн – 50,000 ам.долларын шагналтай
- Сарын финалуудын нийлбэр оноогоор хамгийн өндөр үнэлгээтэй 1 баг шууд шалгарна – үнэлгээний системийн шагналын сан: 5,200 ам.доллар
Гол тэмцээний шагнал ба хуваарь
- World Championship 2025 тэмцээний нийт шагналын сан: 700,000 ам.доллар
- Түрүүлсэн баг: 300,000 ам.доллар-ын эзэн болно
Эхний тэмцээн: 2025 оны 4-р сарын 19-нөөс 27-ны.