CD Projekt RED The Game Awards 2025-д The Witcher 4-ийг танилцуулахгүй

by Саруул Батболд
0 comments

CD Projekt RED студийн хамтран гүйцэтгэх захирал Михал Новаковски нийгмийн сүлжээнд мэдэгдэл гаргаж, ирэх The Game Awards 2025 ёслол дээр The Witcher 4-той холбоотой шинэ материал танилцуулахгүй гэж хэллээ.

Тэрбээр Twitter (X)-тээ ингэж бичжээ:

The Witcher 4 тоглоом The Game Awards-ийн “Хамгийн их хүлээгдэж буй тоглоом” номинацид нэр дэвшсэнд би маш их баяртай байна. Аль хэдийнэ саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа — та бүхний дэмжлэг бидэнд үнэхээр чухал.
Энэ жил бид TGA дээр шинэ контент үзүүлэхгүй, гэхдээ гала ёслолыг та бүхэнтэйгээ адилхан сууж үзээд, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх болно.

— Михал Новаковский

Энэ мэдэгдэл нь шүтэн бишрэгчдийн хүлээлтийг бага зэрэг хөргөсөн нь нууц биш. Олон хүн цувралын дараагийн хэсгийн шинэ трейлер, эсвэл тоглолтын бичлэгийг харах болов уу гэж найдаж байсан. Өнгөрсөн жилийн The Game Awards дээр CD Projekt RED аль хэдийн The Witcher 4 төслийн боломж, цар хүрээг харуулсан бичлэг гаргасан нь энэ жилийн арга хэмжээнээс улам өндөр хүлээлт үүсгэж байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй