BLAST.tv Austin Major 2025 эхний шатны тоглолтууд эхэлнэ

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2-ийн дэлхийн хэмжээний тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ийн эхний шат зургаадугаар сарын 3-нд эхэлнэ. Энэ шатны тоглолтууд Швейцар системээр явагдах ба багууд 3 хожил эсвэл 3 хожигдол хүртэл өрсөлдөнө.

Эхний шат: Тоглолтын формат ба онцлог

  • Хугацаа: Зургаадугаар сарын 3–6
  • Формат: Swiss (BO1 — нэг ялагч тодруулах тоглолт)
  • Шийдвэрлэх тоглолтууд: BO3 (гарах ба хасагдах тулаанууд)

Тэмцээний дараагийн шатанд гарах эсвэл тэмцээнээс хасагдах багууд BO3 форматаар хүч үзэх бол ихэнх тоглолт BO1 байх юм.

Эхний шатны тоглолтууд (Улаанбаатарын цагаар, 6-р сарын 3–4)

  • 23:00 – Complexity Gaming vs OG
  • 23:00 – HEROIC vs Chinggis Warriors
  • 00:15 – B8 Esports vs Imperial Esports
  • 00:15 – BetBoom Team vs Nemiga Gaming
  • 01:30 – TYLOO vs NRG
  • 01:30 – Lynn Vision Gaming vs Legacy
  • 02:45 – Wildcard Gaming vs Metizport
  • 02:45 – Fluxo vs FlyQuest

Тэмцээний тухай товчхон

  • Хаана: Остин хот, Техас, АНУ
  • Хэзээ: Зургаадугаар сарын 3–22
  • Багуудын тоо: 32
  • Нийт шагналын сан: $1,250,000
  • Аваргын шагнал: $500,000

BLAST зохион байгуулагчид тэмцээний эхний шатны тусгай бүсийг харуулсан бөгөөд энэ шатнаас багууд дараагийн шатанд гарах эсвэл тэмцээнээ дуусгах нь шийдэгдэнэ.

You may also like

Leave a Comment