6
Dota 2-ын нэр хүндтэй тэмцээн болох BLAST Slam III-ийн шууд урилгатай оролцогч багуудыг зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү мэдээллийг тэмцээний албан ёсны сошиал хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
Нийт 10 баг тэмцээнд оролцоно
2025 оны 5-р сарын 5–11-нд зохиогдох энэхүү тэмцээнд 10 баг шууд урилгаар оролцохоор боллоо. Шагналын сан нь нийт 1 сая ам.доллар байх юм.
Урилга авсан багууд:
- Team Liquid
- Tundra Esports
- Team Falcons
- Team Spirit
- Aurora
- Xtreme Gaming
- BB Team
- Gaimin Gladiators
- PARIVISION
- Team Tidebound
Эдгээр багууд бүгд олон улсын тавцанд амжилт гаргаж буй, хүчтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ тэмцээнд өрсөлдөөн ширүүн байх төлөвтэй байна.