BLAST Rivals 2025: Сезоны нээлт өнөөдөр Копенгагенд эхэлнэ

by Саруул Батболд
0 comments

Өнөөдөр, 4 дүгээр сарын 30-нд Дани улсын нийслэл Копенгаген хотод Counter-Strike 2-ын BLAST Rivals 2025 Season 1 тэмцээн албан ёсоор эхэлж байна. Тэмцээн тавдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

Найман шилдэг баг өрсөлдөнө

Энэ удаагийн тэмцээнд нийт 8 баг оролцож байна. Үүнээс:

  • 4 баг – Valve-ийн дэлхийн чансааны дагуу урилгаар: Vitality, Spirit, MOUZ, FaZe
  • 4 баг – бүс нутгийн Wildcard-аар шалгарчээ

Нийт шагналын сан нь 350,000 ам.доллар бөгөөд ялагч нь их хэмжээний мөнгөн шагнал болон чансааны оноо хүртэх юм.

Эхний өдрийн тоглолтын хуваарь

A хэсэг

  • 17:00 → Spirit vs FlyQuest
  • 19:30 → MOUZ vs paiN

B хэсэг

  • 22:00 → Vitality vs Wildcard
  • 00:30 → FaZe vs Falcons

You may also like

Leave a Comment