13
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-нд энэ жилийн хоёр дахь томоохон BLAST тэмцээн болох BLAST Open Lisbon 2025 Counter-Strike 2 (CS2) тоглоомын тэмцээн эхэлж байна. Энэ тэмцээн гуравдугаар сарын 30-ны өдөр өндөрлөх бөгөөд 400 мянган ам.долларын шагналын сантай.
Тэмцээний формат
Тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд тэднийг хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлнэ. Хэсэг бүрээс гурван баг плей-оффт шалгарах бөгөөд:
- Хэсгийн ялагч багууд хагас шигшээд шууд шалгарна.
- Үлдсэн дөрвөн баг плей-оффын шөвгийн наймд (чвертьфинал) тоглож, хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тэмцэнэ.
Тэмцээнд оролцох 12 баг нь Valve-ийн 2025 оны хоёрдугаар сарын 25-ны чансааны дагуу урилгаар оролцож байгаа бол үлдсэн 4 баг бүсийн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарчээ.
Тэмцээний хуваарь, байршил
- Группын шат: Гуравдугаар сарын 19-24 (BLAST Studios, Копенгаген, Дани)
- Плей-оффын шат: Гуравдугаар сарын 28-30 (MEO Arena, Лиссабон, Португал)
Тэмцээний эхний тоглолтууд
Гуравдугаар сарын 19
- 13:00 – Spirit vs The Huns
- 15:30 – MOUZ vs Falcons
- 18:00 – Vitality vs Astralis
- 20:30 – FaZe vs VP
Гуравдугаар сарын 20
- 13:00 – G2 vs Imperial
- 15:30 – Eternal Fire vs Liquid
- 18:00 – The Mongolz vs M80
- 20:30 – NAVI vs FURIA
Энэхүү тэмцээн нь BLAST-ийн 2025 оны хамгийн том эвентүүдийн нэг байх бөгөөд дэлхийн шилдэг багууд аваргын төлөө хүч сорих нь гарцаагүй.