BLAST Bounty Winter 2026: Liquid болон Falcons багууд дараагийн шатанд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

BLAST Bounty Winter 2026: Closed Qualifier тэмцээний гурав дахь өдөр өндөрлөж, шилдэг найман багийн нэг болохын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх багууд тодорлоо. Энэ өдрийн тоглолтууд хэд хэдэн гэнэтийн үр дүнг авчирсан байна.

Гурав дахь өдрийн тоглолтын үр дүнгүүд:

  • Liquid 2–1 Ninjas in Pyjamas
  • 3DMAX 1–2 Inner Circle
  • Gentle Mates 2–0 M80
  • Falcons 2–0 ECSTATIC

Дээрх тоглолтуудын үр дүнгээр Liquid, Inner Circle, Gentle Mates болон Falcons багууд урьдчилсан шатны дараагийн шатанд шалгарлаа. Харин Ninjas in Pyjamas, M80, 3DMAX болон ECSTATIC багууд тэмцээнээ өндөрлүүлж байна.

1-р сарын 16-ны өдөр BLAST Bounty Winter 2026: Closed Qualifier-ийн нэгдүгээр шатны сүүлийн тоглолтууд явагдах бөгөөд Мальта улсын Аттард хотод болох LAN шатны найман эрхийн төлөө өрсөлдөх 16 баг эцэслэн тодорно. Уг урьдчилсан шатны тэмцээн 1-р сарын 13-нд нийт 32 багтайгаар эхэлсэн билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй