BigBird — Red Bull Kumite Paris 2025 тэмцээний аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Объединён Арабын Эмират улсын Street Fighter 6-ийн мэргэжлийн тоглогч Адель “BigBird” Ануш Францын нийслэл Парист болсон Red Bull Kumite 2025 тэмцээнд түрүүллээ. Энэ нь түүний Red Bull Kumite цувралын хоёр дахь аваргын цол бөгөөд тус тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Гранд финалын товч мэдээлэл: BigBird финалд Их Британийн MOUZ багийн тоглогч Самуэль “EndingWalker” Арматай тулгарч, 5:3 харьцаатай ялалт байгуулжээ. Энэхүү амжилтынхаа төлөө тэрээр 9,000 еврогийн шагнал хүртэв.

Сонирхолтой баримтууд:

  • Capcom Cup 11-ийн аварга, одоо ZETA Division-д тоглож буй Kakeru шөвгийн наймд EndingWalker-т 3:5 харьцаатай хожигджээ.
  • Esports World Cup 2024-ийн аварга Xiaohai (Zhuojun Zeng) шөвгийн 16-д Karmine Corp-ын Kilzyou3:5-аар ялагдсан. Тэд хоёулаа Mai Shiranui-г сонгосон “миррор матч”-д тулгарсан.
  • Японы тоглогч Nyanpi — Red Bull Kumite-д оролцсон анхны эмэгтэй тоглогч болжээ. Тэрээр Capcom Cup-ийн хоёр удаагийн аварга, Weibo Gaming-ийн гишүүн MenaRD-тай тоглож, 3:5-аар хожигдсон.
  • Red Bull Kumite Paris 2025 нь тус цувралын 10 жилийн ойн тэмцээн байсан.
  • Esports Charts-ийн мэдээллээр хамгийн өндөр үзсэн онлайн үзэгчийн тоо 127,023 хүрсэн байна.
  • Тэмцээн 4-р сарын 5, 6-нд Францын Парис хотын Maison de la Mutualité танхимд болж, нийт 50,000 ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдав.

You may also like

Leave a Comment