Barca Esports аваргын титмийг хүртлээ — Испанийн Superliga 2025 Spring-ийн ялагч тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Испанийн League of Legends-ийн дээд лиг болох LVP Superliga 2025 Spring тэмцээнд FC Barcelona клубын цахим спортын баг болох Barca Esports түрүүллээ.

Тэд тэмцээний плей-оффын доод шатнаас амжилттай урагшилж, гранд финалын тоглолтод GiantX Pride багийг 3:1-ийн харьцаагаар ялсан байна. Энэхүү ялалт нь тэдэнд 2025 оны EMEA Masters Spring тэмцээнд оролцох эрхийг давхар авчирлаа.

Barca Esports-ийн бүрэлдэхүүн

Матти “WhiteKnight” Сормунен — Финлянд
Франциско “Thayger” Мацо — Испани
Павел “Czekolad” Щепаник — Польш
Серхио Висенте “Legolas” Гисперт — Испани
Алешандру “whiteinn” Колозвари — Румын

LVP Superliga 2025 Spring тэмцээн 4-р сарын 8-наас 6-р сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд эхний гурван байрт шалгарсан багууд EMEA Masters тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон.

You may also like

Leave a Comment