Apple корпораци Fortnite тоглоомыг өөрийн App Store-оос дахин устгаж, iOS хэрэглэгчдэд тоглоомыг ашиглах боломжгүй болголоо.
Fortnite-ийн ирээдүй тодорхойгүй хэвээр
Энэхүү мэдээллийг соц сүлжээгээр албан ёсоор түгээсэн бөгөөд тоглоом одоогоор дэлхий даяар iOS төхөөрөмжүүд дээр хандах боломжгүй болж, Apple компанийн шийдвэр шинэчлэгдэх хүртэл энэ байдал өөрчлөгдөхгүй гэнэ.
Өмнө нь Epic Games тавдугаар сард Fortnite-ийг буцаан оруулах оролдлого хийж, Epic Rewards хөтөлбөрөө шинэчилж, хэрэглэгчдэд EGS-ээр дамжуулан худалдан авсан зүйлийн 20%-ийг буцаан авах боломж олгосон ч энэ нь iOS дээр тоглоомын ирээдүйг өөрчлөхөд хангалтгүй байжээ.
Epic Games-ийн гүйцэтгэх захирал Тим Суини мэдэгдэхдээ, одоогийн нөхцөл байдал нь Fortnite-ийн iOS хувилбартай холбоотой ажиллах боломжийг хааж байгаа гэж онцолсон байна.
Fortnite-ийн бусад платформ дээр тоглох боломжтой хэвээр байна
Fortnite тоглоомыг Epic Games болон People Can Fly хамтран 2017 онд гаргасан бөгөөд тэр даруйдаа тулаант болон барилгын механикийг хослуулсан өвөрмөц тоглолттойгоороо дэлхий даяар алдартай болсон.
Fortnite одоогоор дараах платформ дээр ашиглах боломжтой хэвээр байна:
- Android
- Xbox Series X/S
- PlayStation 5
- Nintendo Switch
- Xbox One
- PlayStation 4