Киберспортын байгууллага Apeks VALORANT-ын уралдаанд оролцохоо түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа зарлалаа. Клуб энэ тухайгаа соц сүлжээн дэх мэдэгдлээр нийтэлжээ.
Apeks баг VCT EMEA-гаас хасагдсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тэд VALORANT Champions болон Masters 2025 тэмцээнд квалификаци авах боломжоо алджээ.
Байгууллага мэдэгдэлдээ:
“Бид ирээдүйд VCL-д дахин хүчтэй бүрэлдэхүүн бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа ч одоогийн систем анх биднийг энэ чиглэлд хөрөнгө оруулахад хүргэсэн нөхцлүүдэд нийцэхээ больсон. Бид ирээдүйд эргэн ирэхийг хүсэж байна, гэхдээ одоогоор түр баяртай гэж хэлэхээс өөр аргагүй.”
Apeks-ийн VALORANT дахь замнал
Apeks VALORANT-ын тайзан дээр 2023 оноос хойш тоглож эхэлсэн. Тус баг VCT Ascension EMEA 2024-ийн аварга болж, улмаар VCT EMEA 2025 лигт оролцох эрхээ авч байв. Гэсэн хэдий ч багийн 2025 оны улирал амжилтгүй өнгөрч, тэд лигиэс хасагдсан байна.