Activision Call of Duty: Black Ops 6-г түр хугацаанд үнэгүй болголоо

by Саруул Батболд
0 comments

Activision компани Call of Duty: Black Ops 6 тоглоомыг түр хугацаанд үнэгүй тоглох боломжийг нээж байгаагаа зарлалаа. 10-р сарын 9-нөөс 16 хүртэл бүх тоглогчид ямар ч төлбөргүйгээр тоглоомыг туршиж үзэх боломжтой.

Энэхүү арга хэмжээний хүрээнд кампанит горим, олон тоглогчийн (multiplayer) горим, мөн зомби горим зэрэг тоглоомын бүх хэсэг нээлттэй байх юм.

Black Ops 6 шинэ улирал ба Halloween ивэнт

Үнэгүй долоо хоног нь Black Ops 6 ба Warzone-ийн 6-р улиралтай давхцаж байна. Энэхүү шинэчлэлтэд шинэ газрын зураг, зэвсэг, тоглоомын горим, мөн уламжлалт Halloween-ийн “The Haunting” эвент орж байгаа бөгөөд тусгай арьс (skin) ба даалгавруудыг агуулна.

Battlefield 6-ийн өмнөх стратеги

Activision ийм төрлийн үнэгүй долоо хоногийг тоглогчдыг татах зорилгоор тогтмол зохион байгуулдаг. Харин энэ удаад кампанит ажиллагаа илүү онцгой утгатай — Battlefield 6-ийн албан ёсны гаргалт 10-р сарын 10-нд болохоос нэг хоногийн өмнө эхэлж байна.

Мөн Call of Duty франчайзын фенүүд удахгүй гарах дараагийн анги — Black Ops 7, 11-р сарын 14-нд гарахыг тэсэн ядан хүлээж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй