Valorant Masters Toronto 2025: Хагас эрх авсан багууд тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Шилдэг багууд тодров

Valorant Champions Tour: Split 2-ийн ихэнх тоглолт амжилттай явагдаж, EMEA, Pacific, Americas болон Хятадын бүсүүдэд Valorant Masters Toronto 2025 тэмцээний оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн өндөрлөөд байна. Үүний үр дүнд 12 багаас эхний 6 баг тодорлоо.

Эрхийн эзэд:

  • Americas бүсээс: MIBR, Sentinels
  • Хятад бүсээс: XLG Gaming, Wolves Esports
  • Pacific бүсээс: Gen.G, Rex Regum Qeon

EMEA бүсийн эрх авсан багууд энэ оны 5-р сарын 18-нд бүрэн тодорхой болно.

Тэмцээний товч мэдээлэл

“Valorant Masters Toronto 2025” тэмцээн 6-р сарын 7-ноос 22-ны хооронд Канад улсын Торонто хотын Enercare Centre-д зохион байгуулагдана. Шагналын сан нь 1 сая ам.доллар байх юм.

You may also like

Leave a Comment