11
MMORPG төрлийн The Elder Scrolls Online тоглоом анх гарснаас хойш 10 жил өнгөрчээ. Энэхүү ойг тохиолдуулан тоглоомын хөгжүүлэгч Bethesda компани маш онцгой хэлбэрээр тэмдэглэж байна — тоглоомын бодит серверийн хэсгийг 110 ам.доллараар худалдаанд гаргажээ.
Bethesda Gear Store дэлгүүрт тусгай дурсгалын сувинер урьдчилсан захиалгаар худалдаалагдаж эхэлсэн бөгөөд уг зүйл нь The Elder Scrolls Online-ын анхны серверийн санах ойн (RAM) хэсгийг багтаасан, модон хүрээтэй, алтан дурсгалын пайз бүхий ханын чимэглэл юм.
Тусгай эрхтэй дурсгалт хувилбар
- Зөвхөн 2000 ширхэг үйлдвэрлэгдсэн
- Бүр нь өөрийн гэсэн голограмм дугаар болон тодотгол бүхий хайрцагтай
- Серверийн RAM нь 2014 онд тоглоом ажиллаж байх үеийн жинхэнэ эд анги бөгөөд улаан хилэн дэвсгэр дээр байрлуулсан
- Алтан пайз дээр:
“2014 онд The Elder Scrolls Online нээлтээ хийсэн тэр мөчөөс эхлэн гайхамшигт тоглогчдын нийгэмлэг үүссэн юм”
Bethesda-ийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэ бол “түүхэн мөчийг үнэнч фэнүүдэд зориулсан жинхэнэ дурсгалт эд зүйл” юм.