Sony зөөврийн PlayStation 6 гар утасны консол боловсруулж байж болзошгүй — шинэ мэдээлэл ил болов

by Саруул Батболд
2 comments

Sony компани PlayStation 6-ийн зөөврийн хувилбар гаргаж магадгүй талаар шинэ цуурхал цахим орчинд тарж байна. Энэхүү мэдээллийг технологийн нэртэй шинжээч, KeplerL2 нийтэлсэн бөгөөд тэрбээр өмнө нь PS6-д зориулсан хоёр өөр SoC (system-on-chip) боловсруулах ажил явагдаж байгааг анх мэдээлж байсан юм.

KeplerL2-ийн хэлснээр, шинэ зөөврийн төхөөрөмж PS5-ын тоглоомуудыг дэмжих ч график болон FPS-ийн хувьд тодорхой хязгаарлалттай байх аж.

“Тус төхөөрөмж PS5-ын тоглоомыг ажиллуулах ч яг ижил нягтрал, хүрээний давтамжид биш. Учир нь санах ойн дамжуулалтын хурд харьцангуй бага байх болно” хэмээн тэрбээр NeoGaf форум дээр тайлбарлажээ.

Xbox Series S ба PS5-ийн хоорондох гүйцэтгэл

Түүний хэлснээр зөөврийн PS6 нь график гүйцэтгэлийн хувьд Xbox Series S болон PS5-ийн хооронд байрлах магадлалтай. Гэхдээ энэ нь урьдчилсан төсөөлөл бөгөөд консол шинэ үеийн график архитектур дээр суурилах тул эцсийн гүйцэтгэлийг одоогоор баттай тодорхойлоход хүндрэлтэй гэж мэдэгджээ.

Sony-ийн зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй

Sony компаниас одоогоор ямар нэг албан ёсны баталгаа өгөөгүй байгаа тул уг цуурхлыг болгоомжтой хүлээн авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нөгөөтэйгүүр, Sony саяхан PlayStation 5-ийн үнийг Европ, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүсүүдэд нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдийн дунд шүүмжлэл дагуулсаар байна.

You may also like

2 comments

Тенгиз 4 сар 17, 2025 - 12:14 pm

PlayStation 6-ийн зөөврийн хувилбар гарна гэдэг нь сонирхолтой мэдээ байна. Гэхдээ PS5-ийн тоглоомуудыг бүрэн гүйцэт дэмжихгүй бол хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэхгүй байж магадгүй

Reply
Уруудай 4 сар 17, 2025 - 12:38 pm

Sony-ийн шинэ зөөврийн консолын талаархи мэдээлэл сонирхол татаж байна. Гэхдээ албан ёсны мэдэгдэл гараагүй тул хүлээцтэй хандах нь зүйтэй

Reply

Leave a Comment