Team Cherry студи олон жил дуугүй байсан ч эцэст нь мэдэгдэл хийж, Hollow Knight: Silksong тоглоом зөвхөн хуучин Nintendo Switch бус, ирээдүйн Switch 2-д ч мөн гарна гэдгийг баталлаа. Мөн уг тоглоом Game Pass-д нээлтийн өдөртөө нэмэгдэх учраас аль нэг платформд хязгаарлагдахгүй.
Тоглоомын маркетинг хариуцсан Мэттью Гриффин “анхны Switch дээр ч тоглоом гарна” хэмээн баталсан нь тоглогчдыг баярлуулсан.
Switch 2-г энэ оны зургаадугаар сард танилцуулах магадлалтай байгаа. Харин Silksong-ийн үнийн талаар албан ёсны мэдээлэл хараахан байхгүй ч Game Pass-аар үнэ төлбөргүй тоглох боломж олгож байна.
Шинэ скриншотууд Японы eShop дээр нийтлэгдсэн бөгөөд тэдгээрээс харахад тоглоомын дүрслэл илүү гүн, гэрэлтүүлэг, сүүдрийн чанар сайжирсан, өнгөний уур амьсгал илүү зөөлөн болжээ. Гэвч eShop тогтмол ачаалалтай, алдаатай ажиллаж байгаа учир зургуудыг харахад хүндрэлтэй байна.
Silksong-ийг тоглогчид зургаан жил хүлээсэн бөгөөд албан ёсны гаргах хугацаа хараахан гараагүй ч 2025 онд гарна гэж үзэж байна.
Анхны Hollow Knight тоглоом нэргүй баатар Голлоунест хэмээх унасан хаант улсад аялах тухай өгүүлдэг. Энэхүү тоглоом нь адал явдалт, платформер болон RPG төрлүүдийг хослуулсан метроидвани жанрын төлөөлөгч бөгөөд дэлхий, дүрүүд, түүхийг судлан тайлах боломжтой.
Hollow Knight: Silksong тоглоом нь Nintendo Switch, Switch 2, PC, PS4, PS5, Xbox Series X/S, GeForce Now дээр гарч, Game Pass-ээр шууд тоглох боломжтой болно.