Bilibili Gaming баг G2-ыг хожиж, First Stand Tournament 2026-ийн аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

League of Legends-ын First Stand Tournament 2026 тэмцээнд Хятадын Bilibili Gaming баг илүүрхэж, аваргаар тодорлоо. Тэд шийдвэрлэх тоглолтод G2 Esports багийг 3:1-ийн харьцаатайгаар буулган авсан юм.

Тэмцээний аварга болсноор Bilibili Gaming баг 250 мянган ам.долларын шагнал хүртсэн бол дэд байрт шалгарсан G2 баг 150 мянган ам.долларын эзэн болов.

First Stand Tournament 2026 тэмцээн 3 дугаар сарын 16-наас 22-ны хооронд Бразил улсын Сан-Паулу хотын “Riot Games Arena”-д зохион байгуулагдсан бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар байлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй