VCT 2025 EMEA 1-р шат эхэллээ – эхний тоглолтын дүн гарлаа

by Саруул Батболд
0 comments

2025 оны Valorant Champions Tour (VCT) EMEA бүсийн 1-р шат албан ёсоор эхэлж, 3-р сарын 26-нд эхний тоглолтууд явагдлаа. Тэмцээн 5-р сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ шатнаас топ 3 баг VCT Masters Toronto тэмцээнд оролцох эрх, 1 сая ам.долларын шагналын сан руу хөтлөгдөнө.

Эхний тоглолтын үр дүн

  • Team Vitality баг GiantX-ийг 2:0 харьцаагаар хожлоо:
    • Split – 13:9
    • Lotus – 13:2
  • Karmine Corp баг BBL Esports1:2-оор ялагдсан:
    • Icebox – 13:3
    • Pearl – 11:13
    • Fracture – 8:13

NAVI vs Fnatic – маргаашийн хүлээлттэй тулаан

Valorant-ийн шилдэг багуудын нэг болох NAVI баг тэмцээний анхны тоглолтоо 3-р сарын 28-ны 18:00 цагт Fnatic багийн эсрэг хийх гэж байна. Энэхүү тулаан олон шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд EMEA бүсийн хүчний харьцааг тодорхойлох чухал тоглолт байх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй