“Krafton” компани “PUBG RACE West 2026” тэмцээн эргэн ирж буйг албан ёсоор зарлав. Энэ бол EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк) болон Америк тивийн шилдэг контент бүтээгчид оролцох хоёр өдрийн арга хэмжээ юм.
Тэмцээний үндсэн мэдээлэл:
- Хэзээ: 2026 оны 3 дугаар сарын 7 болон 8-ны өдрүүдэд.
- Оролцогчид: Нийт 16 баг. Баг бүр уригдсан ахлагчтай байх бөгөөд “Krafton” тэдний нэрсийг тун удахгүй зарлах аж.
- Шагналын сан: 30,000 ам.доллар.
- Тоглолтын горим: Гуравдагч этгээдийн харагдац (TPP).
Тэмцээн “Smash Rule” дүрэм дээр суурилсан өвөрмөц системээр явагдах бөгөөд оноог аллага болон эзэлсэн байраар тооцно:
- 1 дэх өдөр: Багуудын аль нэг нь 60 оноо авах хүртэл тоглолт үргэлжилнэ.
- 2 дахь өдөр: Тэргүүлэгч баг 85 онооны босго давах хүртэл өрсөлдөнө. Үүний дараа шаардлагатай оноогоо авсан баг нь аварга болохын тулд заавал тухайн тоглолтод ялалт (Chicken Dinner) байгуулах ёстой.

Хоёр дахь газрын зургаас эхлэн “The Hunt” (Агнуур) дүрэм хэрэгжинэ. Нийт чансааг тэргүүлж буй багийн ахлагч “бай” болох бөгөөд түүний төлөө 10 онооны шагнал тогтооно. Тухайн ахлагчийг устгасан тоглогч багтаа 10 нэмэлт оноо авчрахаас гадна хувьдаа 100 ам.долларын мөнгөн шагнал хүртэх юм.