“LEC Versus” Барселонд 15 мянган хөгжөөн дэмжигчийг цуглуулж, ашигтай ажиллалаа

by Саруул Батболд
0 comments

“OverActive Media” компанийн ерөнхий захирал Адам Адамоу Барселон хотын “Olimpic Arena”-д зохион байгуулагдсан League of Legends-ийн LEC Versus тэмцээний шувтаргын тоглолтууд гайхалтай шоу болж чадсанаас гадна санхүүгийн хувьд “ашигтай” байсныг батлан мэдэгдлээ.

“Movistar KOI” баг “Riot Games”-тэй хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр 12,760 үзэгчийн суудлаар хязгаарлагддаг тус ордонд гурван өдрийн турш нийт 15,000 орчим хүн цугларч G2, Karmine Corp, GIANTX болон KOI багуудын шийдвэрлэх тулааныг үзэж сонирхжээ.

Адам Адамоу арга хэмжээний үр дүнг товчхондоо “Бид ашиг олсон” хэмээн тодорхойлсон байна. Бадалона дахь энэхүү амжилттай туршилт нь 2026 оны анхны “Roadshow” буюу нүүдлийн цуврал тэмцээн байсан бөгөөд “Riot Games”-ээс дараах хуваарьтай байгааг зарласан юм:

  • 4 дүгээр сарын 24–26: “Karmine Corp” баг 3000 хүний суудалтай “Arena d’Évry-Courcouronnes”-д өөрсдийн арга хэмжээг зохион байгуулна.
  • 5 дугаар сарын 8–10: Тэмцээн Ипанийн Мадрид хотноо “KOI” багийн ивээл дор үргэлжилнэ.
  • 9 дүгээр сарын 4–6: LEC-ийн улирлын хаалтын тоглолтууд мөн Мадрид хотод болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй