SumaiL «Nigma Galaxy» багаас гарлаа

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын домогт тоглогч Саед Сумаил “SumaiL” Хассан «Nigma Galaxy» багийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч байгааг тус байгууллага олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан зарлалаа.

SumaiL анх 2022 оны 5-р сард «Nigma»-д нэгдэж байсан бөгөөд нэг жил тоглосныхоо дараа 2023 оны 5-аас 11-р сарын хооронд Хятадын «Team Aster» багт зээлээр тоглож байсан юм. Үүний дараа тэрээр 2023 оны 12-р сард «Nigma Galaxy»-ийн үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирж, өнөөдрийг хүртэл тоглосон байна.

Тэдний хамтын амжилтын оргил үе нь 2025 он байв. «Nigma» баг түүхэндээ анх удаа «The International 2025» тэмцээнд оролцох эрхээ авч чадсан юм. Уг тэмцээнд «Nigma Galaxy» гайхалтай тоглолт үзүүлж, ирээдүйн финалист «Xtreme Gaming» багт хожигдсоноор 5-6 дугаар байрт шалгарч, олон хүнийг гайхшруулсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй