“G2 Esports” баг League of Legends-ийн энэ улирлын анхны тэмцээн болох “LEC 2026 Versus”-т ялалт байгууллаа. Шийдвэрлэх гранд финалд “Самурайнууд” (G2 Esports) “Karmine Corp” багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авсан байна.
Энэхүү ялалт нь “G2 Esports”-т оны эхний “сплит”-ийн аварга цолыг авчраад зогсохгүй, EMEA бүс нутгийг төлөөлөн олон улсын “2026 First Stand Tournament” тэмцээнд оролцох цорын ганц эрхийг олгож байгаа юм. Тус тэмцээн Бразилын Сан-Паулу хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг найман баг улирлын анхны олон улсын цомын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний хаалтын шатны дүн (Зургаас):
Дээд хүснэгт (Upper Bracket):
- Хагас шигшээ: G2 Esports баг Karmine Corp-ийг 2:0-ээр, Movistar KOI баг Natus Vincere-г 2:0-ээр тус тус хожсон.
- Дээд хүснэгтийн финал: G2 Esports баг Movistar KOI-г 3:0-ээр илүүрхэж, гранд финалд шалгарсан.
Доод хүснэгт (Lower Bracket): Доод хүснэгтийн финал: Karmine Corp баг Movistar KOI-г 3:2-оор хожсоноор гранд финалд эргэн ирсэн.
Гранд финал (Grand Final): Ялагч: G2 Esports (3) – (2) Karmine Corp.
