Marvel’s Wolverine тоглоом 2026 оны 9-р сарын 15-нд нээлтээ хийнэ

by Саруул Батболд
0 comments

Insomniac Games болон PlayStation студиуд өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан олныг гайхшруулсан гэнэтийн мэдэгдэл хийлээ. Хүн бүрийн хүлээлт ихтэй байгаа Marvel’s Wolverine тоглоом 2026 оны 9-р сарын 15-нд зөвхөн PlayStation 5 консол дээр онцгой эрхтэйгээр (exclusive) нээлтээ хийхээр болжээ.

Энэхүү төсөл нь Marvel Games-тэй хамтран бүтээгдэж байгаа бөгөөд Логаны өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүй цоо шинэ түүхийг өгүүлэх юм. Хөгжүүлэгчдийн зүгээс тоглоомонд:

  • Ширүүн, цуст гардан тулаан;
  • Баатрын зогсоож баршгүй хилэн;
  • Өөрийн өнгөрсөн үеийн нууцыг тайлах гэсэн тууштай тэмцлийг харуулна гэж амлаж байна.

Трэйлерээс харвал

Өмнө нь цацагдсан трэйлер дээр Вулверин дэлхийн өнцөг булан бүрээр аялж, өөрийн зартай дайсан болох Omega Red-тэй ширүүн тулаан хийж буйг харуулдаг. Мөн дүрс бичлэгт Mystique-ийн дүр харагдсан нь түүхийг улам сонирхолтой, ээдрээтэй болгох нэгэн дохио юм. Тэрээр ер бусын нөхөн төлжих чадварынхаа ачаар хэчнээн шархадсан ч тулааны талбарт дахин дахин эргэн ирдэг. Учир нь тэр бол зүгээр нэг супер баатар биш, тэр бол Wolverine.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй