Supercell компани “Brawl Stars Championship 2026” тэмцээний цувралд оролцох тоглогчдод зориулсан тоглоом доторх шагналуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болголоо.
Тоглогчид “Chaos Drops”, “Legendary Drops” зэрэг олон төрлийн зүйлсийг авах боломжтой бөгөөд шагналыг “Championship Challenge”-ээс эхлээд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал хүртэлх үе шат бүрд олгох юм байна.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллээр урамшууллыг дараах байдлаар хуваарилжээ:
Championship Challenge: Тоглогчид гурван ялалт тутамд нэг “Chaos Drop” авна. “Chaos Drops” нь тоглоомын валютаас эхлээд баатрын арьс (skin) хүртэлх санамсаргүй шагналуудыг агуулдаг.
Monthly Qualifier:
- Эхний өдөр: Давсан үе (round) бүрд нэг “Chaos Drop” олгоно.
- Удаах өдөр: Эхний үеийг дуусгахад ховор зүйлс агуулсан “Legendary Drop”, харин дараагийн бүх үеүдэд “Chaos Drops” өгөх юм.
Monthly Finals: Оролцогчид давсан үе бүрдээ “Chaos Drops” хүртэнэ.
World Finals: Тэмцээний эцсийн шатанд шалгарсан тоглогчид “LAN-шагнал” буюу тэмцээний тусгай цол болон бусад онцгой урамшууллуудыг авах эрхтэй болох ажээ.