PARIVISION баг Dota 2-ын мэргэжлийн талбарт 26 дараалсан ялалт байгуулаад байсан Aurora Gaming-тэй DreamLeague Season 28-ын хэсгийн шатанд тэнцлээ.
Уг тоглолт 1:1-ээр өндөрлөсөн бөгөөд ингэснээр PARIVISION баг Aurora Gaming-ийн ESL One Birmingham 2026 тэмцээний урьдчилсан шатнаас хойш таслалгүй үргэлжлүүлсэн 26 дараалсан ялалтын цувралыг (винстрик) тасдаж байна.
Aurora баг дараагийн тоглолтоо 2026 оны 2-р сарын 20-нд Team Yandex багийн эсрэг “Best-of-2” форматаар хийнэ. Сануулахад, Aurora баг одоогийн байдлаар орлон тоглогчтой (стендин) тоглож байгаа юм. Рафлай “Mikoto” Фатурын оронд Артем “Lorenof” Мельник тоглож байгаа ч удахгүй Mikoto багтаа эргэн ирэх магадлалтай байна.

Aurora Gaming-ийн DreamLeague Season 28-ын бүрэлдэхүүн:
- Егор “Nightfall” Григоренко;
- Артем “Lorenof” Мельник;
- Чунг “Ws” Вей Шен;
- Мирослав “Mira” Колпаков;
- Олег “Kaori” Медведок.
DreamLeague Season 28 тэмцээн 2026 оны 2-р сарын 16-наас 3-р сарын 1-ний хооронд онлайн форматаар явагдаж байна. Тус тэмцээнд 16 баг 1 сая ам.долларын шагналын сангаас хүртэхийн төлөө өрсөлдөж байгаа юм.