Riot Games VALORANT Masters Santiago-д зориулсан Skirmish Series-ийг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани VALORANT Masters Santiago тэмцээний үеэр Skirmish Series нэртэй шинэ арга хэмжээг зохион байгуулахаа зарлалаа.

Тэмцээнийг үзэж буй хөгжөөн дэмжигчид 1-ийн эсрэг 1 (1v1) форматаар өрсөлдөх боломжтой. Оролцогчид янз бүрийн шагнал хожихын зэрэгцээ нөлөөлөгчид (influencers) болон тусгай зочидтой тулалдах боломжтой болох юм.

Masters Santiago-ийн тодорхой өдрүүдэд 64 тоглогч оролцох single-elimination (хасагдах шатны) дөрвөн тэмцээн болно. Шалгарсан тоглогчид 32 хүний бүрэлдэхүүнтэй double-elimination хүснэгтэд нөлөөлөгчид болон контент бүтээгчидтэй хамт өрсөлдөх юм. Эдгээр тоглолтууд Masters-ийн үндсэн тоглолтууд дууссаны дараа VALORANT Champions Tour-ын албан ёсны тайзан дээр шууд явагдана.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй