PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хүрээнд The MongolZ баг Украины B8 багийг нэмэлт цагт 19:17 харьцаатайгаар буулган авч, хэсгийн шатны маш чухал ялалтыг байгууллаа. Энэхүү тоглолт нь тус тэмцээний 1-1 гэсэн амжилттай багуудын дунд өрнөсөн бөгөөд Монголын баг энэ ялалтаар 2-1 гэсэн амжилттай болж, хасагдах шат буюу плей-оффт шалгарах боломжоо эрс нэмэгдүүлсэн юм.
Тоглолтын онцлох үзүүлэлтүүд (Nuke)
Nuke газрын зураг дээр хоёр баг эн тэнцүү өрсөлдөж, тоглолтын хувь заяа үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт үе сунгасан. The MongolZ багийнхан хамгаалалтын тал дээр (CT side) маш нягт тоглож, шийдвэрлэх мөчүүдэд туршлага зааж чадсан юм.
- The MongolZ-ийн лидерүүд:
- 910 (Senzu): 38 kill, 103.3 ADR – Тоглолтын турш гайхалтай байж, багаа ялалтад хөтлөв.
- cobrazera: 27 kill – Багт шинээр нэгдсэн тоглогч өөрийн ур чадвараа дахин баталлаа.
- bLitz: 24 kill – Багийн ахлагчийн хувьд тактикийн зөв шийдвэрүүдийг гаргаж байв.
- B8-ийн тоглолт: kensizor болон esenthial нар тус бүр 28, 27 kill хийж хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч нэмэлт үед MongolZ-ийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.

Тэмцээний нөхцөл байдал
The MongolZ баг тэмцээний эхний тойрогт Бразилын paiN Gaming-ийг 2:1-ээр хожсон боловч хоёрдугаар тойрогт дэлхийн хүчирхэг баг болох Vitality-д 1:2-оор (Dust2 мап дээр 13:10) харамсалтайгаар хожигдоод байсан юм. Харин B8-ыг хожсоноор тэд дахин сэргэж, 2-1 гэсэн амжилттайгаар хэсэгтээ эхний 6-д бичигдэж байна.
Дэлхийн чансаа:
- The MongolZ: #10 (Дэлхийн шилдэг 10-т багтаж буй)
- B8: #16