VALORANT Masters Santiago тэмцээний оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

VCT 2026: Kickoff бүс нутгийн тэмцээнүүд өндөрлөж, Чилийн Сантьяго хотноо зохион байгуулагдах VALORANT Masters Santiago 2026 тэмцээнд өрсөлдөх шилдэг 12 багийн нэрс албан ёсоор тодорлоо.

Тэмцээн 2 дүгээр сарын 28-наас 3 дугаар сарын 15-ны хооронд Сантьяго хотын “Espacio Riesco” ордонд болох бөгөөд нийт шагналын сан нь 1,000,000 ам.доллар юм. Оролцогч багуудыг хэсгийн шат болон шууд плей-оффоос эхлэх багууд гэж хоёр хуваажээ.

Плей-офф шатнаас шууд эхлэх багууд: Бүс нутгийнхаа тэмцээнд түрүүлсэн дараах багууд тэмцээнийг илүү давуу талтайгаар эхлүүлнэ:

  • FURIA (Америк)
  • All Gamers (Хятад)
  • BBL Esports (EMEA)
  • Nongshim RedForce (Номхон далай)

Swiss Stage (Швейцарь систем)-ээс эхлэх багууд:

  • G2 ба NRG (Америк)
  • Gentle Mates ба Team Liquid (EMEA)
  • XLG Esports ба EDward Gaming (Хятад)
  • T1 ба Paper Rex (Номхон далай)

Эдгээр 12 баг оны анхны “Masters” ангиллын аваргын цом болон VCT онооны төлөө ширүүн өрсөлдөх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй